Монгол Улсын 2026 оны төсөв батлагдлаа

Багш нарын цалин нэмэх, тэтгэвэр, тэтгэмжийг өсгөх зэрэг нийгмийн хамгааллын арга хэмжээ төсөвт тусгагдлаа.
Багш нарын цалин нэмэх, тэтгэвэр, тэтгэмжийг өсгөх зэрэг нийгмийн хамгааллын арга хэмжээ төсөвт тусгагдлаа.
Ирэх оны төсвийг УИХ хуулийн хугацаандаа эцэслэн баталлаа. 2026 оны төсөвт орлогын хэмжээ ойролцоогоор 31.6 их наяд төгрөг, зарлага нь 29.6 их наяд төгрөгөөр тооцогджээ. Хөрөнгө оруулалтын төсөл, барилга байгууламж зэрэгт 3.267 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Төсвийн тогтвортой байдлыг хангах үүднээс “Төсвийн тогтворжуулалтын сан”-д 367.7 тэрбум төгрөг хуримтлуулах юм. Мөн багш нарын цалин нэмэх, тэтгэвэр, тэтгэмжийг өсгөх зэрэг нийгмийн хамгааллын арга хэмжээ төсөвт тусгагдлаа.
Энэ мэдээг хуваалцах:




